Дөрөвдүгээр сарын зурхайгаа уншаарай! гайхалтай бэлэгтэй сар эхэллээ

2019-04-01 11:49 50

Та бүхэнд зурхайн 12 ордны дөрөвдүгээр сарын зурхайг хүргэж байна. Ирэх сард ажил үйлс, хувийн амьдрал, эрүүл мэнд тань ямар байхыг зурхайнаас уншаарай.

1Хонины орд (3 сарын 20- 4 сарын 19)


Дөрөвдүгээр сар хонины ордныхны хувьд оюуны чадамжаа дээшлүүлэх, зөн совиндоо тулгуурлан аливаа зүйлийг хийхэд нэн тохиромжтой сар байх болно. Мөн дөрөвдүгээр сарын 8-наас буюу нар хиртэх үеэр шинэ ажил эхлүүлэх нь амжилтад хөтөлнө. Энэ үеэс эхлээд аравдугаар сар хүртэл орчлон ертөнц таны ажил үйлсийг тасралтгүй ивээнэ.

Мөн сарны хиртэлт таны удирдагч гариг Дэлхий ванд нөлөөлснөөр, санхүүгийн асуудалд тань эерэг өөрчлөлт гарах төлөвтэй байна.

2Үхрийн орд (4 сарын 19- 5 сарын 20)

Дөрөвдүгээр сарын 8-ны нар хиртэлт нь үхрийн ордныхны эрүүл мэнд, ажил үйлсийг идэвхжүүлнэ. Мөн Сугар гаригийн байрлал Санчир гариг руу шилжсэнээр, танд илүү их хайр үгүйлэгдэх болно. Энэ үед та биеэ амрааж, сувилахад анхаарлаа хандуулах хэрэгтэй. Үүний дээр элдэв зүйлд сатаарахгүйн тулд мэргэжлийн эсвэл хувийн төсөл санаачлан ажиллаарай.

Ангараг гариг Бархасбадь гаригийн нөлөөг идэвхжүүлснээр, орлогын шинэ эх үүсвэртэй болж, санхүүгийн байдал сайжирна. Мөн дөрөвдүгээр сарын 24 буюу сар хиртсэнээс хойш аравдугаар сар хүртэл та хайрцагнаас гадуур сэтгэж, шинэ зүйл санаачлахаас гадна хуучны найзуудтайгаа дахин харилцаагаа сэргээх зэрэг эерэг өөрчлөлтүүд гарах төлөвтэй байна. Үүнээс гадна хамгийн чухал нь, хэрэв хайр таны хаалгыг тогшвол эргэлзэлгүйгээр үүдээ нээгээрэй.

3Ихрийн орд (5 сарын 20-6 сарын 21)

Дөрөвдүгээр сарын 8-ны нар хиртэлт нь таныг шинэ хүмүүстэй холбож, нийгмийн амьдралд идэвхжүүлэх замаар амьдралын итгэл найдвар, хүсэл эрмэлзлийг тань бадраана. Харин 24-ны сар хиртэлт нь ажил болон санхүүд тань гэнэтийн боловч эерэг өөрчлөлт авч ирнэ. Үүний дээр сар хиртэлт Тэнгэрийн ван гаригийн идэвхжилтэнд нөлөөлснөөр та илүү их эрх чөлөөг мэдэрч, аливаа зүйлээс хараат бус, бие даасан нэгэн болох болно.

Тэгвэл зургадугаар сарын хувьд та их ажиллах уу, эсвэл бага ч гэсэн чанартай ажиллах нь санхүүгийн хувьд үр дүнтэй байх уу гэдгийг ойлгох сар. Харин долдугаар сар нь таны амьдралд юу хамгийн чухал вэ гэдгийг ухааруулж, авьяасаа хөгжүүлж, өөрийнхөө үнэ цэнийг мэдэхэд тусална.

4Мэлхийн орд (6 сарын 21- 7 сарын 22)

Дөрөвдүгээр сарын 8-ны нар хиртэлт нь мэлхийн ордныхныг нөлөө бүхий хүмүүс, төрийн байгууллага, агентлагуудтай холбож өгөх төлөвтэй байна. Үүний үр дүнд та ажил мэргэжил, бизнес, карьертаа ихээхэн цаг зарцуулах болох нь. Гэвч энэ бол таны бусдад хүлээн зөвшөөрөгдөхийн өмнөх бэлтгэл ажил юм. Хийх ажлаа нарийн төлөвлөж, шаргуу ажиллан, саад бэрхшээлийг даван туулах нь амжилтын тань үндэс байх болно. Мөн танд бусдын дэмжлэг туслалцаа ч чамгүй хэрэг болох төлөвтэй.

Харин дөрөвдүгээр сарын 28-ны сар хиртэлт нь хэрвээ та бэлэн бол танд хайр дурлалын шинэ романс үүсэхэд тусална. Энэхүү романс есдүгээр сар хүртэл үргэлжилсэн тохиолдолд яг л таны заяаны хань мэт сэтгэгдэл төрж, хайр дурлалд гүн умбах болно.

Арслангийн орд (7 сарын 22- 8 сарын 22)
Арслангийн ордныхны хувьд дөрөвдүгээр сар нь хуучин бүхэндээ цэг тавьж, шинээр эхлэхэд тохиромжтой үе байх болно. Энэ бол та бүхний хувьд цаашдын урт хугацааны төлөвлөгөө гаргах цаг юм.

Дөрөвдүгээр сарын 8-нд нар хиртсэнээр таны ордны байршил Санчир гариг руу шилжиж, үр дүнд нь та шинэ сорилттой тулгарах болно. Мөн оюун санаагаа хөгжүүлэх, өндөр боловсрол эзэмших, шинэ зүйлийг сурч мэдэх, аялах зэрэг нь танд нэн тустай. Үүний дээр, маш чадварлаг багштай холбоо тогтоох сайхан боломж бүрдэх бөгөөд энэ нь танд өгч буй бэлэг байх болно.

Мөн өнгөрсөн аравдугаар сараас эхэлсэн оддын шилжилт хөдөлгөөн болон ирэх дөрөвдүгээр сарын 24-ны сар хиртэлт нь танд тогтсон байрнаасаа хөдлөх, өөрчлөлт хийх эрмэлзлийг төрүүлэх хандлагатай байна.

6Охины орд (8 сарын 22- 9 сарын 22)

Буд гариг хонины ордод буцаж орсноор танд шинэ бизнесийн санаа төрөх эсвэл шинэ ажлын байранд очих боломж нээгдэнэ. Гэвч өөрийн хөрөнгө мөнгө болон эрч хүчээ хэт зарцуулах хэрэггүй.

Дөрөвдүгээр сарын 8-ны нар хиртэлтийн үе нь зээл, барьцаа, түрээс зэрэг санхүүгийн талын арга хэмжэ авахад тохиромжтой байх болно. Мөн Сугар гариг Дэлхий ванг идэвхжүүлснээр танд шинэ төсөл эхлүүлэх эсвэл хуучин төслөө завсарлах санаа өгнө.

Харин 24-ны сар хиртэлт нь таны амьдралд нилээд өөрчлөлт гаргах төлөвтэй байна. Ялангуяа шинэ романс үүсэх мөн дараагийн 6 сарын турш эдийн засгийн байдал тань сэргэх болно.

7Жинлүүрийн орд (9 сарын 22- 10 сарын 23)

Дөрөвдүгээр сарын 8-ны нар хиртэлтийн үйл явц нь таны бизнесийн болон хувийн харилцааг дэмжиж, үйлчлүүлэгч эсвэл түнштэйгээ ойлголцоход тус дэм болно.

Гэвч таны хувьд энэ сарын хамгийн чухал зүйл нь хайр дурлалын амьдрал юм. Хэрвээ та ганц бие бол энэ сард шинэ харилцаа үүсгэх хэрэгтэй. Харин гэрлэсэн бол одоо байгаа харилцаагаа хадгалж үлдэхэд анхаархыг од эрхэс сануулж байна. Мөн энэ сард таны бүтээлч сэтгэхүй ундрах болно.

Харин дөрөвдүгээр сарын 24-ны сар хиртэлтээс хойш дараагийн зургаан сарын турш санхүүгийн байдал тань тасралтгүй өсөх сайхан мэдээ дуулгахад таатай байна.

9Нумын орд (11 сарын 22- 12 сарын 21)

Дөрөвдүгээр сарын 8-ны нар хиртэлт нь нумын ордныхонд шинэ хайр дурлал, романсыг авчрах төлөвтэй байна. Энэ үед та өнгөрсөн сэтгэлийн шархаа мартаж, шинэ дурлалыг хүлээж авах хэрэгтэй. Мөн танд бичиг зохиол, хэвлэлийн газар эсвэл сурган хүмүүжүүлэх салбарт бүтээлч сэтгэхүйгээ нээх боломж олдоно.

Үүний дээр таны ирээдүйг таамаглах, зөгнөх чадвар нэмэгдсэнээр ажил үйлсэд тань эерэгээр нөлөөлөх болно. Гэвч долдугаар сард Санчир гариг мэлхийн ордыг орхих хүртэл танд мөнгөний асуудал тулгарах шинжтэй байна. Хэрвээ та өнгөрсөн хоёрдугаар сард шинэ зүйл эхлүүлсэн бол энэ тавдугаар сард амжилттай дуусах болно. Үүний тулд та зөвхөн зөв цагтаа, зөв газраа байхад л хангалттай.

8Хилэнцийн орд (10 сарын 23- 11 сарын 22)

Дөрөвдүгээр сарын 8-ны нар хиртэлт нь хилэнцийн ордныхны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Харин 24-ны сар хиртэлт нь дараагийн зургаан сарын турш эрүүл мэндийн хувьд эмзэг, мэдрэмтгий болгох төлөвтэй байна. Тиймээс та эрүүл мэндийн эмзэг байдлаас болж ажил, хоолны дэглэм, өдөр тутмын зуршил зэрэгтээ өөрчлөлт оруулах шаардлагатай болно. Гэвч тэгтлээ санаа зовох хэрэггүй. Учир нь Тэнгэрийн ван гариг танд эрч хүч, энерги өгөх болно.

Мөн хилэнцийнхэн дөрөвдүгээр сард эцэг эх, захирал, бизнес зэргээсээ болж сэтгэл зовниж магадгүй. Харин хайр дурлалын романс, бүтээлч байдал, мөнгөний тал дээр дөрөв, тав, зургадугаар сард одтой байх болно.

Матрын орд (12 сарын 21- 1 сарын 21)

Дөрөвдүгээр сарын 8-ны нар хиртэлт танд гэр бүл, өмч хөрөнгө зэрэг хувийн зүйлсдээ анхаарал хандуулахыг түлхүү шаардаж байна. Танд ажил гэр бүл гээд бүгдэд зэрэг анхаарахад хүнд байх болно. Харин долдугаар сард Санчир гариг мэлхийн ордыг орхисноор бүх зүйл дээрдэж эхэлнэ. Үүний зэрэгцээ Бархасбадь гариг Ангараг, Далай ван гаригуудыг дэмжсэнээр таны мөнгө санхүүд дэмжлэг үзүүлнэ.

Энэ сард Сугар гариг таны хайр дурлалын асуудлыг удирдах ба хуучин харилцаа тань дахиж сэргэж болзошгүй. Эсвэл шинэ хүнтэй уулзлаа гэхэд хуучин харилцааг тань санагдуулж ч мэдэх юм. Мөн Сугар гариг Дэлхий ванг идэвхжүүлснээр та хувийн эсвэл ажил мэргэжлийнхээ дагуу тавьсан зорилгодоо хүрэх боломж нээгдэнэ.

Хумхын орд (1 сарын 21- 2 сарын 18)
Хумхын ордныхон дөрөвдүгээр сарын 8-ны нар хиртэх үеэр бичиг цаасны ажил, хөршүүдтэйгээ холбоо тогтоох зэрэг олон ажилд дарагдах төлөвтэй байна. Мөн ах дүүтэйгээ харилцаагаа гүнзгийрүүлэх, тэдэнд зөвлөгөө өгөх цаг гаргахыг зөвлөж байна.

Энэ сард хумхын ордныхон шинэ курст суух, эсвэл мэргэжлийнхээ чиглэлээр багшлах зэрэг ажил хийхэд тохиромжтой. Мөн шинэ машин эсвэл компьютер худалдаж авахад сайн. Харин сэтгэл зүйн хувьд эмзэг байх бөгөөд сэтгэлээр унаснаа бусдад харуулж, тусламж гуйх гэсний хэрэггүй. Учир нь таны эрүүл мэнд эсвэл сэтгэл санааны байдал тань долдугаар сараас хэвийн байдалдаа орох болно.

12Загасны орд (2 сарын 19- 3 сарын 20)

Загасны ордныхонд дөрөвдүгээр сарын нар хиртэлт шинэ хаалга нээж, санхүүгийн амжилт гаргахад тусална. Загасныхан хоёрдугаар сараас тавдугаар сар хүртэл ер нь л маш азтай байх болно.

Харин 24-ны сар хиртэлт нь бичиж, туурвих, багшлах мөн аялахад эерэг нөлөө үзүүлнэ. Үүний дээр таны хувийн бизнес эсвэл ажилладаг албан байгууллагад тань амжилт гарч, ажил үйлс тань бүтэмжтэй байх нь. Харин хайр дурлалын тал дээр долдугаар сар хүртэл ахиц гарах шинжгүй байна. Үүнд таны хуучин сэтгэлийн шарх, урам хугаралтаас үүссэн айдас зэрэг нөлөөлөх болно.

Сүүлийн 1/2 жилийн туршид Санчир гариг таны тавдахь байранд байрлаж байсан нь танд өөрийнхөө амьдралд юу хийж бүтээх вэ гэдгийг ойлгуулах хугацаа байсан юм. Тиймээс яг одоо өөрийн хүссэн амьдралаа бүтээгээрэй.

Шинэ мэдээ