СОНЖОО: Төрсөн оноороо ирээдүйд юу болохыг мэдэж аваарай! /зурхай/

2019-03-29 11:00 1839

Буддын шашинд сүнс нь 9 удаа төрж, хүний төрхөнд хувирдаг хэмээн үздэг. Харин таны сүнс хэд дэх төрөл дээрээ яваагаас хамаарч, хувь тавилан, онцлог байдлыг хэлж өгдөг байна. Та өөрийн ирээдүй болон, бусдаас ялгарах шинж байдал, онцлогийг мэдэж авахыг хүсч байвал, бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Учир нь та бүхэндээ төрсөн оноороо, сүнс тань хэд дэх төрөл дээр байгааг харж, хувь тавилангаа мэдэх боломжийг олгож байна. Та энэхүү хүснэгтээс өөрийн төрсөн оныг харж, зэргэлдээ байрлах тоог цээжлэн, доорх тайлбарыг уншаарай.

1Хэрэв таны тоо 1 бол:

Тайван бус зан чанартай бөгөөд хэзээ ч хувирч өөрчлөгдөж мэдэхүйц хүмүүс юм. Ихэнх тохиолдолд байгаа байдалдаа дасан зохицдог бөгөөд маш цөөн тохиолдолд, аливааг өөрчлөх гэж оролддог байна. Тэд тун нөхөрсөг, нээлттэй зантай тул хүнтэй амархан учраа олж чаддаг гайхалтай чадвартай. Архи, согтууруулах ундаа уусны дараа, тэс өөр нэгэн мэт болж, зөрүүд зан авир гаргах нь ажиглагдана.

Тэдний бөөр, давсаг, бэлэг эрхтэн өвчлөх магадлал харьцангуй өндөр тул биеэ анхаарч байх хэрэгтэй.

Ойрын ирээдүйд зорьж, хүсч байсан зүйлс тань биелэх магадлал өндөр байна. Хамгийн гол нь таны хичээл зүтгэл шаардлагатай аж. Хайр дурлалын тал дээр романтик байдалд дургүй боловч, тун удахгүй таныг бүхэлд нь өөрчлөх, цоо шинэхэн учрал тохиох болно

2Хэрэв таны тоо 2 бол:

Маш нөхөрсөг, эерэг энергитэй боловч, хэзээ ч удирдагч байж чадахгүй. Хүнийг өөртөө татах чадвартай, ямар ч нөхцөл байдлаас амархан гарч чадахуйц, авьяастай юм. 45-47 насанд амьдралынх нь хамгийн сайхан зүйлс тохиолдох болно. Нуруу өвдөж, арьс гэмтэх магадлал өндөр тул, сэрэмжтэй байхад илүүдэхгүй.

Дундаж амьдралтай бөгөөд өөрөө хичээж, зүтгэж чадвал мөрөөдлийнхөө амьдралыг бодит болгож чадахуйц боловч, бага зэрэг залхуу зан чанартай юм.

3Хэрэв таны тоо 3 бол:

Биеэ даасан, өөртөө итгэлтэй хүмүүс байдаг. Юунаас ч айж эмээдэггүй, хүчирхэг зан чанартай бөгөөд хэзээ ч бууж өгдөггүй. Маш зөрүүд төдийгүй зөвхөн өөрийнхөө зөв гэсэн замаар явдаг байна. Тэдний оргил үе бол 34-38 нас юм.

Нэг зүйлд орчихвол гарч чаддаггүй зантай. Жишээлбэл тамхи татах зуршилтай болчихвол, үүнээсээ салж чадахгүй. Мөнгөнд төдийлөн ач холбогдол өгдөггүй, хэрэгтэй гэсэн зүйлдээ бүх мөнгөө зарцуулж чадахуйц хүмүүс юм. Тэдэнд хамгийн сайхан тохирч, ирээдүйг нь гэрэлтүүлэх ажил мэргэжил бол багш, зохиолч, хөгжимчин гэхчлэн бусдыг соён гэгээрүүлэх ажил аж.

4Хэрэв таны тоо 4 бол:

Эерэг сэтгэлгээтэй боловч, зарим үед хэтэрхий сул дорой болох нь бий. Хүн бүхэнд туслахыг хүсдэг, өрөвч зөөлөн нэгэн бөгөөд энэхүү зан чанараасаа болж бусдад хууртаж, сэтгэлээ шархлуулж мэднэ. Бүсгүйчүүдийн хувьд, сав, бэлэг эрхтэн орчмоор бага зэрэг асуудалтай байж, өвчлөх аюултай тул, биеэ бодож, үргэлж сонор сэрэмжтэй байх шаардлагатай.

Гаднаасаа үзэсгэлэнтэй, дотроо цайлган цагаахан хүмүүс юм. Гэвч урт хугацааны тогтвортой харилцаатай байж чаддаггүй. Тун удахгүй өөрийн олон сарын турш зүтгэсэн зүйлийнхээ үр шимийг хүртэх болно. Тэдний амьдралд мөнгө чухал байр суурь эзлэхгүй бөгөөд хүндлэл, итгэлцлийг эрхэм болгож, мөрдөж явдаг байна.

Хэрэв таны тоо 5 бол:

Сайн, муугийн шинжийг аль алинг нь агуулсан хүн бөгөөд бага зэрэг залхуу. Хөгжилтэй, бусадтай арга эвээ амархан олж чаддаг боловч, гэнэт хувирч, тэс өөр хүн мэт болох нь бий. Нэг ёсондоо тэдний аашийг олох хэцүү бөгөөд хэзээ ч хувирч, өөрчлөгдөж болзошгүй. Угтаа бол гэгээлэг, цагаахан хүмүүс боловч, муу зан чанар нь давамгайлсан үед юу ч хийхээс буцахгүй болно.

42 нас бол тэдний хувьд оргил үе байх аж. Мөн бие султай тул өвчнөөс салахгүй байх аюултай. Хавдар, даралт ихсэх, гэдэсний өвчин, цус алдалт зэрэг өвчнүүдээр өвчилж мэднэ.

Тэдэнд яг одоо юу юунаас илүү их хайр үгүйлэгдэж байгаа. Гэсэн хэдий ч өөрийн зүрх сэтгэлээ хайртай хүндээ нээж чаддаггүй зан чанартай.

6Хэрэв таны тоо 6 бол:

Төрөлхийн удирдагч, зохион байгуулагч зан чанартай, чадвартай хүмүүс байх аж. Өөртөө итгэлтэй, юунаас ч айж эмээдэггүй бөгөөд алдаанаасаа суралцаж, өөрийгөө улам бүр хурцалдаг.

Тэд 40 насандаа илүү гялалзаж, бүрэн утгаараа удирдагч болно. Үргэлж илүү цагаар ажиллаж, ирээдүйнхээ төлөө ядрахаа үл анзаарч зүтгэдэг. Үүнээсээ болж дархлаа нь суларч, үргэлж толгой нь өвдөх асуудалтай тулгарах бөгөөд элэг, зүрх өвчлөх аюул өндөртэй байна.

Мөнгийг үрснийхээ хэрээр олж чаддаг тул төдийлөн санаагаа чилээдэггүй. Хайр дурлалын тал дээр байдлыг гартаа авч, харилцаагаа удирдахыг хичээдэг аж.

7Хэрэв таны тоо 7 бол:

Хэлэхийг хүссэн үгээ хэзээ ч дотогш залгидаггүй. Өөрт нь таалагдаагүй, үзэл бодолд нь нийцэхгүй байгаа зүйлсийг тэр дор нь хэлдэг, шударга зан чанартай хүмүүс юм. Тэднийг ууртай байхад нь ярилцах хэрэггүй бөгөөд биеэ барьж чадалгүй, ямар ч үйлдэл хийж мэднэ.

Эрх чөлөөтэй байхыг хүсдэг бөгөөд 40 насандаа хамгийн их аз жаргал, баяр хөөрийг мэдрэх болно.

Бөөр, элэг муудах аюултай тул, үргэлж урьдчилан арга хэмжээг авч, тогтмол үзүүлж байх хэрэгтэй. Тэдэнд шүүгч, хуульч, санхүүгийн мэргэжил хамгаас их тохирно.

8Хэрэв таны тоо 8 бол:

Маш зөрүүд, өөртөө итгэлтэй төдийгүй тэдний үзэл бодлыг өөрчлөх тун ч бэрх юм. Гаднаасаа тайван мэт харагдах ч дотроо хүчирхэг, юунд ч үл бууж өгөх хүмүүс билээ. Бие нь эрүүл, дархлаа сайтай. Гэхдээ атеросклероз, гипохондриа, нуруу, мэдрэлийн асуудалтай нүүр тулж мэднэ.

Гэр бүлийнхэндээ бүх зүйлсээ зориулж, гол хөдөлгөгч хүн нь болдог байна. Эрт буюу залуудаа амжилтанд хүрч, түүнээс цааш мөнгөний төлөө ихэнх амьдралаа зориулах болно.

8Хэрэв таны тоо 8 бол:

Маш зөрүүд, өөртөө итгэлтэй төдийгүй тэдний үзэл бодлыг өөрчлөх тун ч бэрх юм. Гаднаасаа тайван мэт харагдах ч дотроо хүчирхэг, юунд ч үл бууж өгөх хүмүүс билээ. Бие нь эрүүл, дархлаа сайтай. Гэхдээ атеросклероз, гипохондриа, нуруу, мэдрэлийн асуудалтай нүүр тулж мэднэ.

Гэр бүлийнхэндээ бүх зүйлсээ зориулж, гол хөдөлгөгч хүн нь болдог байна. Эрт буюу залуудаа амжилтанд хүрч, түүнээс цааш мөнгөний төлөө ихэнх амьдралаа зориулах болно.

Шинэ мэдээ