ШШГЕГ-ын харъяа хорих ангийн дэд дарга найзынхаа гарт амь насаа алджээ

2019-03-29 10:44 983

Өмнөговь аймгийн ШШГЕГ-ын дэд дарга 38 настай Б-г найман удаа хутгалан амь насыг нь хохироосон ноцтой хэрэг гарсан байна.

Талийгаач Б хэрэг гарахын өмнөх өдөр Улаанбаатар хотод албан ажлаасаа чөлөө авч ирсэн бөгөөд Хан-Уул дүүргийн 10-р хороонд байрлах “Буянт-Ухаа-2” хороололд найзтайгаа хамт архидан согтуурч улмаар маргалдсан аж.

Энэ үеэр арван жилийн сайн найз гэх 38 настай Э нь цээжин тус газарт нь найман удаа хутгалж амь насыг нь хохироосон байна. Хэргийн газраас оргон зайлсан байсан сэжигтэнг шуурхай эрэн хайж нэг өдрийн дотор баривчилжээ. Урьдчилсан байдлаар хувийн таарамжгүй харилцааны улмаас амь насанд нь хүрсэн нь тогтоогдсон аж.

Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

М.Нэргүй

Шинэ мэдээ