Т.Дэлгэрмөрөн эхнэртээ зориулан дуу хийжээ

2019-03-29 10:40 619

“Солонгон ааштын увидас” гэх өвөрмөц нэртэй хоолны нэвтрүүлгийн хөтлөгчийг дуучин Т.Дэлгэрмөрөнгийн эхнэр Х.Ананда гэдгээр нь олон нийт андахгүй.

Нөхөртөө өөрийн гараар ямар ч төрлийн хоолыг маш амттай хийж өгдөг гэх Х. Ананда загвар зохион бүтээгч мэргэжилтэй ч хоол хийх дуртай гэнэ. Тиймээс хобби, хоол хийх ур чадвараа ашиглан хоолны нэвтрүүлэг бэлтгэхээр зорьсон гэдэг.

Тэгвэл дуучин Т.Дэлгэрмөрөн эхнэртээ зориулан “Солонгон ааштай бүсгүй” нэртэй дуу хийжээ. “Солонгон ааштай бүсгүй” дууны клипний зураг авалт энэ сарын 27-нд эхэлсэн бөгөөд клипэнд нь олны танил бүсгүйчүүд тоглосон байна.Түүний эхнэр Х.Ананда өөрийн фэйсбүүк хуудаснаа “Ханийн минь надад зориулж буй энэхүү уран бүтээл олон олон мянган Солонгон бүсгүйчүүдийн он цагийг хамтдаа туулж, урам зориг итгэл хайрыг мэдрүүлэх зуун дамжсан уран бүтээл болно гэдэгт 1000 хувь итгэлтэй байна” гэв.

 

Шинэ мэдээ