“Эмэгтэй хүний өрөөнд хүн амины хэрэгтэй гяндангийн ялтанг шөнийн цагаар оруулж байхыг харлаа”

2019-03-28 09:48 5710

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын гурван хүнийг буруутган, гурван шатны шүүхээс 20-25 жилийн хорих ял оноосон. Гэвч уг хэрэгт яллагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж, хилсээр ял оноосон гэх асуудал яригдаж байгаа. Тодруулбал, С.Зоригийн хэргийг шалгасан ажлын хэсгийн тагнуулын хоёр, шүүхийн шийдвэрийн нэг хүнийг цагдан хориод байгаа. Мөн ХЗДХ-ийн сайд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт хилсээр ял оноож, эрүүдэн шүүсэн тул ар гэрийнхнээс нь уучлал гуйж байна гэсэн юм.

Тэгвэл эрүүдэн шүүсэн гэх 6 хоногийн бичлэгээс 26 минутын бичлэгийг УИХ-ын гишүүдэд үзүүллээ.

Энэ талаар гишүүд юу хэлснийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Их л муухай юм харагдаж байна. Иймэрхүү зүйлүүдээ ил тод болгох хэрэгтэй. Нэг камерт орчихоод дарамталсан, муухай л юм харагдаж байна. ҮАБЗ-өөс гарч байгаа дүгнэлт, зөвлөмж нь тодорхой байх ёстой. Эрүүдэн шүүсэн, дарамталсан, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нь батлагдсан тохиолдолд ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу хуулийн байгууллагын албан тушаалтнуудыг шийтгэдэг заалт байх ёстой. Үүнийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар санаачлаад чуулганаар орсон. Гэвч дэмжигдээгүй”

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Бичлэгийг үзэхэд тэвчишгүй л юм байна. Эрүүдэн шүүж, бие махбодь болоод сэтгэл санааны хувьд яаж дарамталж, хэрэг хүлээлгэж байгаа нь аймшигтай. Үгээр хэлж чадахгүй байна. Ил болсон мэдээлэл учраас хэвлэл мэдээллээр гарах байх гэж бодож байна”

Цааш үзэх

Шинэ мэдээ