Их аварга М.Даваажаргалын гарын шөрмөс тасарсан байж магадгүй гэсэн эмчийн дүгнэлт гарчээ

2019-03-26 14:07 516

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга М.Даваажаргалын гарын шөрмөс тасарсан байж магадгүй гэсэн эмчийн дүгнэлт гарчээ.

Тэрбээр энэ сарын сарын 10-24-нд Осака хотод болсон хаврын тэмцээний сүүлчийн өдөр их аварга М.Анандтай хүч үзэж давахдаа баруун гарандаа бэртэл авсан юм. Гэвч тухайн үед хүйтэн жин тавиад өнгөрсөн боловч өчигдөр эмчид үзүүлэхдээ дээрх хариуг сонссон байна. Иймд тойргийн барилдаанд гарах эсэхээ удахгүй хэлнэ гэжээ.

Хаврын тэмцээний дараа болдог тойргийн барилдаан энэ сарын 31-нд эхлэх юм.

Хакүхо 2018 оны есдүгээр сарын тэмцээнд түрүүлснээс хойш хоёр тэмцээнийг бэртлийн улмаас өнжсөн.

Тэгвэл 2019 оны гуравдугаар сарын тэмцээнд түрүүлж, 42 дахь түрүүгээ хүртэж, Хэйсэй тооллын сүүлийн тэмцээнд түрүүлснээр онцлог болов.

Шинэ мэдээ