Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай үйлчлүүлэгч 24 цагийн турш утсаар холбогдож мэдээлэл авах боломжтой боллоо.
Хэрэв танд болон таны ойр дотны хүнд:
– Нойргүйдэл
– Сэтгэл түгшилт
– Айдас
– Сэтгэл гутрал
– Уур бухимдал
– Мэдрэл сульдал
– Дэлгэцийн донтолт
– Архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээтэй холбоотой асуудал
– Жирэмсэн үеийн сэтгэлзүйн өөрчлөлт
– Төрсний дараах сэтгэлзүйн хямдрал, сэтгэл гутрал
– Гэмтлийн дараах /хүчтэй стресс/ сэтгэлзүйн хямрал
– Ахимаг насны үеийн сэтгэцийн тулгамдсан асуудал
– Хүүхдийн сэтгэцийн тулгамдсан асуудал тулгарвал 24 цагийн турш 1800-2000 мэдээллийн утсаар холбогдож мэргэжлийн сэтгэцийн эмчээс мэдээлэл авах боломжтой юм.
Таны мэдээллийг нууцалж хадгалах бөгөөд зөвхөн тусламж үзүүлэх зорилгоор ашиглах аж. уг утсанд энгийн утасны тарифаар холбогдоно.
source: shuud.mn