ГЭРЭЭ ТАНСАГ ХАРАГДУУЛАХ 5 САНАА

2019-03-21 17:55 640

Гэрийнхээ интерьер, тавилгад тохирсон өнгө, материал, гоёмсог гоёл чимэглэлүүдийг тавих нь таны гэрийг улам үзэсгэлэнтэй харагдуулдаг. Орчин үеийн тансаг зэрэглэлийн орон сууцны интерьер чимэглэлийн туршлагатай дизайнерууд танд гэрийнхээ тохижилтыг хэрхэн тансаг чамин харагдуулах аргуудыг зөвлөж байна.

Гоёл чимэглэл

Алтан хундага, шил, тавиур эсвэл янз бүрийн хэлбэр дүрстэй толь бүхий метал гоёл чимэглэлийн зүйлсүүд нь тухайн орон зайг илүү загварлаг харагдуулдаг. Мөн гэрийнхээ гаднах талбай болон үүдний хэсэгт ногоон ургамал тавих нь тав тухтай, зөөлөн уур амьсгалыг бий болгоно.

Нэхмэл, даавуун эдлэл

Зочны өрөө эсвэл унтлагын өрөөндөө олон төрлийн хээ угалз, даавуу, үслэг материалыг ашиглан тав тухыг бүрдүүлсэн загварлаг уур амьсгалы бий болгож болохын зэрэгцээ орон дээр зөөлөн ванны алчуур эсвэл туузан бүтээлэг тавьж, тансаг материалтай хөшиг, хивсэнцэртэй хослуулж болно.

Урлагийн бүтээл

Алдарт зураачдын гайхалтай уран зураг танай гэр бүлд үнэ цэнийг авчрах болно. Тиймээс эдгээр зургуудаас өөрт таалагдсаныг сонгон метал эсвэл хар модон хүрээтэй жаазанд хийж гэрийнхээ аль тохирох хананд байрлуулж өгөөрэй. Энэхүү зураг нь танай гэрийн тавиур, шүүгээтэй зохицож байх ёстойг анхаарна уу.

 

Өнгө

Интерьерийн өнгийг сонгохдоо нухацтай хандах шаардлагатай ба тавилга, нэмэлт чимэглэлийг өрөөний ерөнхий өнгөтэй хослуулан сонгох нь дотоод орчинг илүү тодотгож, хээнцэр харагдуулдаг. Гэвч нэг өрөөнд 3 буюу түүнээс дээш төрлийн өнгүүдийг ашиглах нь эрс тэс, замбараагүй харагдуулах эрсдэлтэй тул аль болох цөөн төрлийн хоорондоо ууссан өнгийг ашиглан өрөөгөө тохижуулах нь зохимжтой.

Гэрэл

Өрөөний өнгө төрхөд тохируулан тавьсан гэрэл орон зайг уужим саруулхан харагдуулахад тустай. Зоогийн ширээний дээр төвд нь тааруулан байрлуулсан гэрлэн бүрхүүл болон гэрлийн тусгалыг удирдах унтраалга нь тухайн орчны уур амьсгалыг тохируулахад чухал үүрэгтэй байдаг. Мөн гал тогооны хэсэгтээ төрөл бүрийн гоёмсог дэнлүү болон лааны гэрлийг ашиглаад үзэхийг танд зөвлөж байна.

Шинэ мэдээ