Н.Энхбаяр: Би мэдүүлэг өгөхгүй

2019-03-21 16:05 853

МАХН-ын дарга Н.Энхбаярыг 2019 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн 11.00 цагт Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс гэрчийн мэдүүлэг авахаар дуудсан. Гэвч тэрбээр очиж мэдүүлэг өгөхгүй гэлээ. Тэрбээр “Намайг хуулийн байгууллагаас дуудна гэж би бодсонгүй. Тэд надаас байцаалт авах нэрээр миний амыг үдэх гэж байна. Учир нь би сүүлийн үед олон нийтийн дунд эргэлзээ төрүүлээд байгаа олон асуудлын талаар үнэнийг хэлсэн учраас тэд миний амыг үдэх гэж байна. Мөрдөн байцаагч мэдүүлэг аваад, мөрдөн байцаалтын нууц задруулж болохгүй гэж миний амыг таглах гэж оролдож байна. Тиймээс би очиж мэдүүлэг өгөхгүй. Монголын цагдаа мэдүүлэг өг гэнэ, өгөхгүй бол баривчилна гэж намайг айлгаж чадахгүй” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Цагдаагийн газраас мэдүүлэг өгөх зарлан дуудах хуудастаа “Ахлах мөрдөгч П.Нэмэхбаатар би хэрэг бүртгэлийн 182001240165 дугаартай хэргийг шалгахад иргэн Намбарын Энхбаяр танаас гэрчийн мэдүүлэг авах зорилгоор дуудаж байгаа тул Мөрдөн шалгах хэлтсийн уулзалт, мэдүүлгийн 103 тоот албан өрөөнд ирэхийг мэдэгдье” гэсэн заланг МАХН-ын даргад хаягласан байсан юм.

source’;news.mn

Шинэ мэдээ