20 саяас дээш өртэй, өрөө төлөх хөрөнгөгүй хүнийг хилээр гаргахгүй

2019-03-21 15:59 3841

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Уг хуулийн төсөлд 20 саяас дээш татварын өртэй, өрөө төлөх хөрөнгөгүй хүнийг хилээр гаргахгүй байх заалт оруулжээ. Тодруулбал, татврын байгууллага дээрх хоёр шалгуурыг хангасан хүнийг хилээр гаргахгүй байхыг эрх бүхий хуулийн байгууллагад мэдэгдэх юм байна. Ийм заалт оруулах болсон шалтгаан нь гадаадын хөрөнгө оруулагчид Монголд үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа их хэмжээний татварын өр үүсгэчихээд түүнийгээ төлөхгүйгээр орхиж гарах тохиолдлууд гарчээ. Мөн энэхүү заалт нь Монгол Улсын иргэдэд ч үйлчлэх юм байна.

source: eagle.mn

Шинэ мэдээ