Жин хасахгүй байх нь PH-тэй холбоотой

2019-03-20 16:06 439

Сайн гэсэн болгоныг хэтрүүлбэл саар болдог дүрэмтэй. Иймд “тунг нь тааруулаарай” гэж хамгийн түрүүнд захья.

Бидний бие маш том үйлдвэр. Тиймээс хүчил, шүлтийг (PH) байнга хяналтанд байлгадаг. PH гэдэг нь шингэний хүчил, шүлтийн байдлыг хэмжих хэмжүүр юм. Гэтэл бид PH-г хяналтаас гартал хэт замбараагүй хооллож, хөдөлгөөний хомсдол үүсгэж, амьдралын буруу хэвшилд дасч байна.

Хүчиллэгийг ихдүүлбэл жин хасалт удааширна. Стресст автаж унтаарна. Арьсны асуудлууд, батгашил, харшил, бөөр, яс, чихрийн шижингийн асуудлууд ар араасаа жагсана. Хорт хавдар тэжээгдэнэ.

Шүлтлэгийг ихдүүлбэл дотор муухайрч, ходоод гэдэс хямарч, бөөлжих гэхчлэн дагавар эрсдлүүд олон.

Та доорх жагсаалтыг уншаад хүчил, шүлтийн алийг ихэвчлэн сонгож хэрэглэдгээ дүгнээрэй. Тэгмэгц баланс тодорхойлогдоно. Тун энгийн!

Хүчиллэг үүсгэх хүнс болон бусад

-Мах, махан бүтээгдэхүүн, өндөг

-Сүү, сүүн бүтээгдэхүүн

-Түргэн хоол

-Боловсруулсан гурил, будаа, гоймон, хөх тариа

-Бяслаг

-Кофе, цай, энергийн ундаа, хийжүүлсэн ундаа, жүүс

-Согтууруулах ундаа, тамхи

-Сахар /чихэр орсон бүх хүнс/

-Халуун ногоо

-Антибиотик

Үргэлж идэж, хэрэглэдэг зүйлс байгаа биз. Идэхээ таслан зогсоож чадахгүй ч багасгахад болно. Зөрүүлээд харин шүлтлэгээ нөхөөрэй.

Шүлтлэг үүсгэх хүнс болон бусад:

-Өглөө бүр 640 мл чанартай ус уух

-Гүн ногоон өнгийн навчит, нарийн ногоо болон бусад /цэцэгт байцай, байцайны төрлүүд, бууцай, кэйл, цоохор майлз, яншуй, хаш, сонгино, лууван, өргөст хэмх, ногоон вандуй гэх мэт/

-Жимс /шийгуа, авокадо, алим, хан боргоцой, лийр, киви, амтат гуа, бөөрөлзгөнө, чавга, интоор, бэрсүүт жүрж, усан үзэм, манго, лайм гэх мэт/

-Ногоон цай,

-Ногооны түүхий шүүс

-Шар будаа, сэвэг зарам, буурцаг

-Далайн замаг

-Гүнжидийн үр, хулууны үр, чиа үр

-Алимны боловсруулаагүй цуу

-PH 8.5-с дээш ус уух. Шүлтлэг усыг өдөрт 1 литрээс хэтрүүлэхгүй байх!

-Сода цагаан гаатай эсвэл цагаан гаа жамц давстай халуун ваннд хэвтэх (Бүсгүйчүүд тампон хэрэглэхгүй бол мөөгөнцөртөнө!)

-Хөлсөө гаргах. Дасгал хөдөлгөөн, йог, бясалгал, амьсгалын дасгал тогтмол хийх.

 

Жинг бууруулахад PH баалансыг хадгалсан хоолнууд өндөр үр дүнд хүргэдэг. Жин хаях хүсэлтэй бол хүчиллэгийг хэтрүүлэхгүй, шүлтлэгийг хэтрүүлэхгүй байх тал дээр анхаарвал амжилттай агшина гэсэн үг.

PH тэнцвэртэй хооллолтын жишээ энгийн. Өглөөд өндгийг бууцай, кэйл, овьёосны хивэгтэй хольж шараад шарвин хийж идэж болно. Хан боргоцой, киви, авокадо, жүржийг тарганд холиод идэж болно гэхчлэн.

Үргэлж тэнцвэрийг эрэлхийл!

Шинэ мэдээ