Л.Батсайхан: Миний хүү “Багш намайг цохисон ч багшийгаа авч үлдмээр байна” гээд уйлсан

2019-03-19 11:50 1267

-ХИЧЭЭЛЭЭС ХОЦОРЛОО ХЭМЭЭН АНГИЙН БАГШ НЬ ГЭДЭС РҮҮ НЬ ХОЁР УДАА, ЭЛЭГ РҮҮ НЬ ХОЁР УДАА ЦОХИСОН-

Хэнтий аймгийн “Бор Өндөр” цогцолбор сургуулийн 11 дүгээр ангийн сурагч 17 настай Б нь багшдаа зодуулсны улмаас 14 хоног халуурч, сумын эмнэлэгт үзүүлэхэд яаралтай хот явах шаардлагатай гэж зөвлөсний дагуу Гэмтэл согог судлалын үндэсний төвд ирж шинжилгээнд хамрагдахад хүүгийн элэг бяцарч, хоёр газраа идээлсэн гэх оноштойгоор амь насны заалттай хагалгаанд орсон байна.

Өчигдөр биднийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиход хүү хагалгаанд ороод нэг хонож байгаа, хагалгааны дараах биеийн байдал сулавтар хэмээн эмч нар хэлж байв.

Б.Бат-Эрдэнийн анги даасан багш буюу нийгмийн ухааны багш нь хүүгийн элгийг бяцартал хүчтэй цохижээ. Хүүг эмнэлэгт хэвтсэн цагаас нь анги даасан багш нь холбоотой байсан бөгөөд өчигдөр 12.00 цагт эмнэлэг дээр байхад нь Боловсрол, соёл, шинжлэх, ухаан, спортын яамнаас дуудуулсан байна.

Хэдийгээр Б.Бат-Эрдэнийн аав, ээж нь цагдаагийн байгууллагад хандаагүй боловч хамаатан нь цагдаагийн байгууллагад хандсанаар хэрэг мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж эхэлсэн аж.

-БАГШ НЬ ЭМНЭЛЭГТ ИРЖ УУЛЗААД ШААРДЛАГАТАЙ БҮХ ЗАРДЛЫГ ГАРГАНА ГЭСЭН-

Б.Бат-Эрдэнэ хүүгийн аав Л. Батсайхан:

-Хүүгийн тань биеийн байдал ямар байна вэ?

-Одоо хүүгийн минь биеийн байдал гайгүй болж л байна. Өөрөө алхаж байна. Эмчийн заавраар “нойл” шөл ууж байгаа. Элэгний хагалгаанд хоёр цагийн турш орсон.

цааш үзэх

Шинэ мэдээ