Киноны гол дүрийг сэксээр наймаалцсан хэргээр Уорнер Бросын захирал огцорлоо

2019-03-19 11:26 392

Холливүүдийн томоохон студийн нэг Уорнер Бросын гүйцэтгэх захирал Кэвин Цужихара киноны дүрийг эмэгтэй жүжигчинд зүй бус аргаар олгосон хэргээр шалгагдаж байгаа юм.

Тэгвэл Цужихара шалгалтын дүгнэлт гарахаас өмнө албан тушаалаасаа огцрох хүсэлт гаргасныг өчигдөр зарлажээ.

“WarnerMedia групп, Warner Bros студи, тэдгээрийн ажилтнууд, түншүүдийн сонирхлыг хүндэтгэж үзээд Кэвинийг Warner Bros компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас огцруулж байна” хэмээн WarnerMedia группийн ерөнхийлөгч Жон Стэнки мэдэгдэлдээ өгүүлсэн байна.

Энэ сарын эхээр Hollywood Reporter сэтгүүлд түүнийг нэгэн эмэгтэй жүжигчинтэй унтсаныхаа дараа киноны гол дүрд тоглох эрх олгосон тухай мэдээлж байв.

Тус сэтгүүлд Цужихара болон Британийн жүжигчин эмэгтэй Шарлотт Кирк нарын хоорондоо солилцож байсан мессэжүүдийг мөн үзүүлжээ. Одоогоор Цужихара өөрийгөө өмгөөлсөн ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.Харин Жон Стэнкийн мэдэгдэлд түүнийг ямар нэг алдаа гаргасны улмаас огцорч байгаа тухай өгүүлсэн байна.

Сэтгүүлийн нийтлэлийн дараа Цужихарагийн өмгөөлөгч ганц удаа тайлбар хийхдээ түүнийг ямар ч киноны дүр сонголтод шууд оролцдоггүйг баталж байв.

Гэсэн ч уг мэдээллийн дараа Уорнер Бросыг эзэмшигч AT&T компани хөндлөнгийн хуулийн фирмийг оролцуулсан шалгалтыг эхлүүлсэн юм. Кэвин Цужихара 2013 оноос хойш Холливүүдийн хамгийн том студиүүдийн нэг Уорнер Бросын гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ.

ikon.mn

Эх сурвалж: Reuters

Шинэ мэдээ