ҮХЭХЭЭСЭЭ ӨМНӨ ХҮМҮҮС ЮУ ЗҮҮДЭЛДЭГ ВЭ?

2019-03-18 18:52 928

АНУ-ын Баффало хотын Асрамж, сувиллын төвийн эмч нар арван жилийн турш үхэж буй мянга гаруй өвчтөнүүд дээр хийсэн судалгааны дүнгээ дэлгэжээ. Судалгаанаас үзвэл үхэхээсээ өмнө найдваргүй болсон өвчтөнүүдийн 88 хувь нь ижилхэн зүүд зүүдэлж эхэлдэг байна.

Тэдний 72 хувь нь зүүдэндээ нас барсан гэр бүлийн гишүүд, найз нөхөдтэйгөө дахин дахин уулздаг ажээ. Харин 59 хувь нь аян замд гарах тасалбар авч, ачаа тээшээ эмхэлж буйгаа олон дахин зүүдэлдэг гэнэ. Тэгвэл хүүхдүүд ихэвчлэн нас барсан гэрийн тэжээвэр амьтад, гэр бүлийн гишүүдтэйгээ дахин уулзаж байна гэж зүүдэлдэг юм байна.

Иймэрхүү зүүдийг өвчтөнүүд үхэхээсээ арав орчим долоо хоногийн өмнөөс зүүдэлж эхэлдэг бөгөөд тэнгэрт халихаас нь гурван долоо хоногийн өмнө дээрх зүүдний давтамж нэмэгддэг нь тогтоогджээ.

Б.Туг

Шинэ мэдээ